Та зайнаас буюу TDB Online үйлчилгээнд зөвхөн дансны мэдээлэл авах эрхээр бүртгүүлэх боломжтой. Та манай банкны info@tdbm.mn и-мэйл хаягт банканд бүртгэлтэй и-мэйл хаягаас TDB Online үйлчилгээнд бүртгүүлэх байгууллагын албан хүсэлтээ ирүүлэн бүртгүүлэх боломжтой.
ОТР аппликейшн нь нэг удаагийн нууц үг үүсгэгч аппликейшн бөгөөд TDB Online плас эрхийн бүлгээр нэвтэрч ороход ашиглагддаг. ОТР Мобайл гэж гарч ирсэн талбар дээр гар утсан дээр суулгасан ОТР аппликейшнаасаа нэвтрэх нэг удаагийн нууц үг үүсгэж авна. ОТР-д нэг удаа үүсгэгдэж буй нууц үг нь 36 секундийн хугацаанд хүчинтэй байна.
Хэрэв сериал дугаараа мартсан бол банканд бүртгэлтэй утас болон и-мэйл хаягаас 1800-19977 дугаар холбогдох, info@tdbm.mn хаягт и-мэйл илгээн авах боломжтой. Идэвхжүүлэх кодоо мартсан бол TDBO руу нэвтрэн Харилцагчийн булан хэсэгт хандаж OTP идэвхжүүлэх код илгээх сонгон и-мэйл болон бүртгэлтэй утасны дугаарт OTP идэвхжүүлэх код авах боломжтой.
Албан бичгээр гаргасан хүсэлтээ info@tdbm.mn хаягаар үйлчилгээнд бүртгүүлсэн и-мэйл хаягаас илгээх болон манай банкны дурын салбарт байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнаар албан бичгээр гаргасан хүсэлтээ өгч нууц үгийн блок гаргуулах боломжтой. Хэрэв таны нэвтрэх нууц үг блоклогдсон бол “Нууц үгийн блок гаргах” гэсэн товч дээр дарж байгууллагын мэдээллийг оруулан бүртгэлтэй и-мэйл хаягт идэвхжүүлэх код илгээгдэнэ. Уг кодыг идэвхжүүлэх код хэсэгт оруулснаар нэвтрэх нууц үгийн блок гаргах боломжтой.
Албан бичгээр гаргасан хүсэлтээ info@tdbm.mn хаягаар үйлчилгээнд бүртгүүлсэн и-мэйл хаягаас илгээх болон манай банкны дурын салбарт байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнаар албан бичгээр гаргасан хүсэлтээ өгч нууц үгний блокоо гаргуулах боломжтой.
Та TDB Online үйлчилгээний нэвтрэх нууц үгээ мартсан бол "нууц үг шинээр үүсгэх" хэсэгт хандан сэргээн авах боломжтой. Үүний тулд хэрэглэгчийн нэр хэсэгт нэвтрэх нэрээ оруулаад, үйлчилгээнд бүртгэлтэй и-мэйл хаяг болон зурган кодыг оруулаад "үргэлжлүүлэх" товчийг дарна уу. Дараа нь тухайн цонхоо хаалгүйгээр и-мэйл хаягаар ирсэн идэвхжүүлэх код 6 оронтой тоог оруулан "нууц үг сэргээх" товчийг дарснаар таны бүртгэлтэй гар утсанд шинэ нууц үг илгээгдэх болно. Мөн өөрт ойр байрлах салбарт хүчинтэй бичиг баримттай очин сэргээн авах боломжтой.
Албан бичгээр банкны дурын салбарт хүсэлтээ гаргах болон байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнаар албан бичгээр гаргасан хүсэлтээ өгч гүйлгээний нууц үг шинээр үүсгэх боломжтой.
Албан бичгээр гаргасан хүсэлтээ info@tdbm.mn хаягаар үйлчилгээнд бүртгүүлсэн и-мэйл хаягаас илгээх болон манай банкны дурын салбарт байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнаар албан бичгээр гаргасан хүсэлтээ өгч эрхийн хугацааг сунгуулах боломжтой.
TDB Online үйлчилгээ нь дараах 4 төрлийн багцын сонголттой.
Таныг гүйлгээ хийхэд "Танд энэ үйлдлийг хийх эрх олгогдоогүй байна" гэсэн алдаа гарч байгаа бол та гүйлгээний эрхгүй буюу TDB Online Info багц ашиглаж байна гэсэн үг юм. Тиймээс та гүйлгээ хийх эрхтэй бусад багцуудаас сонгон өөрт ойр байрлах салбарт хандаж бүртгүүлнэ үү.
Васко төхөөрөмж нь огт асахгүй, тоо өөрчлөгдөхгүй, алдаатай гарж ирэх болон тоо нь бүдэг харагдаж байгаа бол та өөрт ойрхон байрлах дурын салбарт хандах бөгөөд тухайн төхөөрөмжийг шалгасны дараа танд эргэн хариу мэдэгдэнэ.
Та манай банкны төв лавлах утас 1800-1977 /гадаадаас 70161988/ дугаарт болон бүртгэлтэй и-мэйл хаягаар info@tdbm.mn хаягт хандан мэдээллээ шалгуулж зөвлөгөө авна уу.