Түгээмэл асуулт хариулт

Картаа хаяж гээсэн тохиолдолд яах ёстой вэ?

Хэрэв Та Монголд байгаа бол:
Та картаа алдсан даруйдаа 24 цагийн лавлах утас 19001977 дугаарт холбогдон картаа хаалгана уу. Мөн өөрт ойрхон дурын салбарт цахим үнэмлэхний хамт хандах боломжтой. Ти-Ди-Би онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол нэвтрэн орж картаа түр хаах болон буцаан нээх боломжтой.

 

Хэрэв Та гадаад улс оронд байгаа бол:
Та ХХБ-ны (976) 70161988 дугаар, viber 99001977, we chat 99001977, skype  tdb_info болон info@tdbm.mn цахим шуудангийн хаягаар хандаж, картаа түр хугацаагаар хаалгуулах боломжтой.  Ти-Ди-Би онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол нэвтрэн орж картаа түр хаах болон буцаан нээх боломжтой.

Гадаадад АТМ-д картаа хураалгасан тохиолдолд яах вэ?

Юуны өмнө та хилийн чанадаас холбогдож болох 24 цагийн лавлах утас (976) 70161988 дугаар, viber 99001977, we chat 99001977, skype tdb_info болон info@tdbm.mn цахим шуудангийн хаягаар мэдэгдэж картаа түр хугацаагаар хаалгуулах хэрэгтэй.

Гадаадын банкны АТМ-д хураагдсан картыг Олон Улсын Визагийн журмаар харилцагчид буцаан олгодоггүй ба та шинээр карт авах хэрэгтэй болно. Үүний тулд та  ХХБ-ны info@tdbm.mn хаяг руу карт дахин авах хүсэлтээ банкинд бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа илгээх боломжтой.

Картын пин кодоо мартсан бол яаж мэдэх боломжтой вэ?

Та ЮнионПэй картаас бусад төрлийн картандаа зайнаас пин код үүсгэн авах боломжтой бөгөөд дараах заавартай танилцана уу.  Та гүйлгээний эрхтэй Тидиби онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол цахим банкаараа нэвтэрч орон карт хэсэг рүү нэвтрэн "пин код авах" гэснийг сонгон банканд бүртгэлтэй гар утасны дугаартаа шинээр пин код хүлээн авах боломжтой. Тидиби онлайн банк байхгүй бол бүртгэлтэй и-мэйл хаягаасаа info@tdbm.mn хаягаар мэйл илгээн гараар маягт бөглөж, эсвэл салбарт бичиг баримттайгаа хандаж шинээр пин код авна уу. 

Дотоодын картаар ОУ-ын сайтан дээр онлайн гүйлгээ хийх боломжтой юу?

Та дотоодын картаар зөвхөн дотоодын сайтууд дээр онлайн гүйлгээ хийх боломжтой бөгөөд гадаадын интернэтээр үйлчилгээ үзүүлдэг веб хуудсаар үйлчлүүлэхийн тулд ОУ-ын карттай байх шаардлагатай юм.

Олон улсын картаар интeрнэтийн худалдаа хийхэд юуг анхаарах вэ? Ямар өгөгдлүүдийг заавал өгөх шаардлагатай вэ?

Та тухайн бараа үйлчилгээ худалдан авч байгаа веб сайтынхаа үйлчлэх хүрээ болон найдвартай байдлыг сайтар шалгах хэрэгтэй. Заавал оруулах шаардлагатай мэдээлэлд картын дугаар, CVV код болон картын хүчинтэй хугацаа зэрэг орно. Гүйлгээ хийх гэж буй веб сайт нь "Verified by VISA" үйлчилгээг нэвтрүүлсэн бол та картынхаа интернэт пин кодыг ашиглан гүйлгээ хийх боломжтой.

Интернэт пин код хэрхэн авах вэ?

Худалдаа, хөгжлийн банкны дурын АТМ ашиглан интернэт пин кодоо авах боломжтой.

АТМ ашиглах боломжгүй тохиолдолд манай банкны лавлах төвийн 19001977 утсаар, info@tdbm.mn цахим хаягаар хандах мөн Ти-Ди-Би Онлайн үйлчилгээ ашиглаад интернэт пин кодоо авах боломжтой.

АТМ-д картаа хураалгасан бол хаана хандах вэ?

Та картаа ХХБ-ны салбарын байран дахь АТМ-д хураалгасан бол:
Та бичиг баримтаа салбарын ажилтанд шалгуулан хураагдсан картаа буцаан авах боломжтой.

 

Та картаа ХХБ-ны салбарын байрнаас бусад газарт байрлах АТМ-д картаа хураалгасан бол:
24 цагийн лавлах утас  19001977 дугаарт холбогдон таны карт хураагдаж ирсэн эсэхийг  шалгуулж ХХБ-ны төв байранд өөрийн биеэр бичиг баримтын хамт ирж хураагдсан картаа буцаан авах боломжтой.

 

Бусад арилжааны банкны АТМ-д картаа хураалгасан бол:
24 цагийн лавлах утас 19001977 дугаарт холбогдон таны карт хураагдаж ирсэн эсэхийг  шалгуулж ХХБ-ны төв байранд өөрийн биеэр бичиг баримтын хамт ирж хураагдсан картаа буцаан авах боломжтой.

Картаар хийгдсэн гүйлгээгээ хэрхэн шалгаж, хянах вэ?

Та картаар хийгдсэн гүйлгээний мэдээллээ дараах байдлаар шалгах боломжтой. Үүнд:

Хэрэв Та TDB-Online болон Мост мони үйлчилгээний хэрэглэгч бол:
Өөрийн эрхээр үйлчилгээнд нэвтрэн дансны хуулгаа шалгаснаар картаар хийсэн гүйлгээний мэдээллээ шалгах боломжтой.

Та тус үйлчилгээнд бүртгэлгүй бол өөрийн биеэр бичиг баримтын хамт банкны дурын салбарт хандан бүртгүүлэх боломжтой.

 

Хэрэв Та Мессеж банк үйлчилгээний хэрэглэгч бол:  
Амжилттай хийгдсэн картын гүйлгээ бүрийн мэдээлэл таны и-мэйл хаягаар болон үйлчилгээнд бүртгэлтэй утасны дугаараар илгээгдэх болно.

Та мессеж банк үйлчилгээнд бүртгэлгүй бол 24 цагийн лавлах утас 19001977 дугаар болон info@tdbm.mn цахим хаягаар банкинд бүртгэлтэй утасны дугаар болон и-мэйл хаягнаасаа хандахаас гадна өөрийн биеэр бичиг баримттайгаа банкны аль ч салбарт хандаж бүртгүүлэх боломжтой.   

 

ХХБ-ны салбар нэгжээс хуулга авах:
Та өөрийн биеэр бичиг баримтын хамт банкны дурын салбарт хандаж картын гүйлгээгээ шалгуулах боломжтой.

Гадаадад байх хугацаандаа хэрхэн картаа сунгах, дахин хэвлүүлэх вэ?

Таны картын хүчинтэй хугацаа дууссан болон алдаж гээсэн тохиодолд банкинд бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа info@tdbm.mn  цахим хаягт карт дахин захиалах хүсэлтээ илгээх боломжтой.

Картын дансны дугаараа хэрхэн мэдэх вэ?

Та мессеж банк үйлчилгээ ашиглан дансны үлдэгдэл болон дансны дугаараа мэдэх боломжтой. Мессеж банк үйлчилгээнд бүртгүүлэхдээ: Лавлах утас 19001977 дугаар болон info@tdbm.mn хаягаар банкинд бүртгэлтэй утасны дугаар болон и-мэйл хаягнаасаа холбогдон бүртгүүлэх боломжтой. Мөн өөрийн бичиг баримттайгаа банкны дурын салбарт хандаж болно.

Зайнаас картын лимитээ хэрхэн өсгүүлэх вэ?

Хэрвээ та манай банкны салбарт хандан лимит өсгөх хүсэлт гаргах боломжгүй гадаадад болон орон нутагт байгаа бол  info@tdbm.mn хаягт и-мэйлээр, 133133 тусгай дугаарт мессежээр банкинд бүртгэлтэй и-мэйл хаяг болон гар утасны дугаараас картын гүйлгээний лимит өсгүүлэх хүсэлтээ илгээх боломжтой.

CVV кодыг хаанаас авах уу?

Таны картын ард гарын үсэг зурах хэсгийн харалдаа 3 оронтой тоо байгаа. Тухайн код нь таны картны CVV код юм.

Бурзай картыг өөр ҮБ болон АТМ-р гүйлгээ хийх боломжтой юу? Картын хөнгөлөлт хэзээ орох вэ?

Бурзай карт нь бусад төлбөрийн картын адил ашиглагдах ба давуу тал нь Улаанбаатар Их дэлгүүрт хөнгөлөлт эдлэх боломтой байдаг юм. Картын хөнгөлөлт нь гүйлгээ хийсний дараа өдөр дансандаа орох болно.

Карт шинээр захиалж авахад хэд хоногт гарах вэ?

Карт захиалж авахад ажлын 2-3 хоногт гардаг. Хэрвээ та яаралтайгаар захиалж авах бол нэмэлт 10000 төгрөгийн шимтгэл төлөөд манай Төв салбар, Энхтайван салбар, Пийс тауэр тооцооны төвийн аль нэг дээр ажлын өдөр 2 цагаас өмнө захиалвал оройдоо гарах боломжтой байдаг.

Картын дансны үлдэгдэлд хүү бодогддог уу?

Дотоодын төгрөгийн картын дансны үлдэгдэлд жилийн 3.6%-ийн , олон улсын долларын картын дансны үлдэгдэлд жилийн 1.8%-ийн , еврогийн картын дансны үлдэгдэлд жилийн 1.2%-ийн хүү тус тус бодогддог байгаа.

Дотоодын төгрөгийн картаа олон улсын карт болгон солиулж авч болох уу?

Дотоодын болон олон улсын виза карт нь тус тусдаа худалдаалах үнэтэй тул та олон улсын карт шинээр захиалж авах хэрэгтэй.

Юнион пэй карт олон улсын виза картнаас юугаараа ялгаатай вэ?

Юнион пэй карт нь нэг картан дээр төгрөг, доллар , юанийн гэсэн 3дансыг холбон ашиглах боломжтой байдгаараа онцлог юм. Та картаа Монголд ашиглавал төгрөгийн данснаас , Хятадад ашиглавал юанийн данснаас харин бусад оронд долларын данснаас гүйлгээ нь хийгдэх болно.

Картаа хаячихлаа дахин захиалж авахад хэдэн төгрөг төлөх вэ?

Та дотоодын энгийн карт дахин захиалж авах бол 5000 төгрөгний шимтгэлтэй. Харин олон улсын виза болон юнион пэй картаа дахин захиалж авах бол 15000 төгрөгний шимтгэлтэй.

Картын дугаараар хүн рүү мөнгө шилжүүлж болох уу?

Худалдаа хөгжлийн банк дотроо ATM-с картын дугаараар мөнгө шилжүүлж болно. Харин бусад арилжааны банк руу мөнгө шилжүүлэх бол заавал дансны дугаараар нь шилжүүлэх хэрэгтэй.

Дотоодын картын дансандаа гадаадаас мөнгө хүлээн авах боломжтой юу?

Дотоодын картын дансандаа гадаадаас мөнгө хүлээн авах боломжтой бөгөөд тухайн өдрийн валютын ханшаар хөрвөөд орох болно.

Бичиг баримт болон картаа хаячихлаа, лавлагаагаар картаа дахин захиалж авч болох уу?

Уучлаарай лавлагаагаар үйлчлэх боломжгүй. Хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортоор үйлчлэх боломжтой байдаг.

Картаараа гүйлгээ хийх гэсэн болохгүй байна яах вэ?

Хэрвээ та Монголд байгаа бол манай лавлах утас 19001977 дугаараар харин гадаадад байгаа бол 70161988 дугаараар болон info@tdbm.mn цахим хаягаар хандан картын мэдээллээ шалгуулна уу.

Картаа хэрхэн сунгах, дахин хэвлүүлэх вэ?

Таны картын хүчинтэй хугацаа дууссан, эсвэл картаа алдаж гээсэн бол бичиг баримттайгаа дурын салбарт хандан карт дахин захиалах боломжтой. Хэрэв гадаадад байдаг бол банкинд бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа info@tdbm.mn  цахим хаягт карт дахин захиалах хүсэлтээ илгээх боломжтой.