Түгээмэл асуулт хариулт

Дүүргээр болон өөрт нь ойр байрлах орлогын АТМ-н байршлыг яаж харах вэ?

Худалдаа хөгжлийн банкны вэб хаяг болон TDB Online үйлчилгээний байршил цэсээс өөрт ойр байрлах АТМ-ын байршлын мэдээллийг жагсаалтаар болон газрын зураг дээрээс харах боломжтой.

24 цагийн АТМ-н байршлын мэдээллийг хаанаас харах вэ?

АТМ-аас хамгийн ихдээ хэдэн төгрөг гарах вэ?

Хамгийн ихдээ хэдэн төгрөг орлогдож болох вэ?

Орлогын АТМ -д нэг удаад 200 дэвсгэрт хүлээн авах боломжтой байна. Жишээ нь: 20,000 төгрөгийн дэвсгэртээр тооцвол 4 сая төгрөг байна.

АТМ-аар өдөрт хэдэн удаа гүйлгээ хийх боломжтой вэ?

ХХБ-ны аль ч картаар өдөрт 10 удаа АТМ ашиглах боломжтой байдаг.

АТМ дээр ПИН кодоо үүсгэж болох уу?

Шинээр пин код үүсгэх боломжгүй хуучин кодоо санаж байж солих боломжтой байна.

Пин код солих төлбөртэй юу?

АТМ дээрээс картыг пин кодоо солиход төлбөргүй байна.

Гүйлгээний утга бичиж шилжүүлж болох эсэх, бусад банкруу шилжүүлж болох уу?

Орлогын АТМ дээр орлого хийх болон шилжүүлэг хийхэд гүйлгээний утга бичих боломжтой.

АТМ-с бэлэн мөнгө картгүйгээр хэрхэн авах вэ?

Та ТиДиБи Онлайн үйлчилгээний “Бэлэн мөнгө авах ” цэсээр нэвтэрч гүйлгээний дүн оруулан гарсан QR кодоо АТМ дээрх бэлэн мөнгө хүлээн авах хэсгийн дээд талд байршуулснаар хүлээн авах боломжтой байна.

АТМ-с шимтгэлгүй үлдэгдлээ шалгах тухай

АТМ дээрээс үлдэгдэл шалгах цэсийн дэлгэцээр харах сонголтыг сонгосноор төлбөргүйгээр дансны үлдэгдлээ шалгах боломжтой юм.