Түгээмэл асуулт хариулт

Хадгаламжнаасаа зарлага гаргахад аль салбарт хандах вэ?

Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттой хандаж хадгаламжийн данснаасаа зарлага гаргах боломжтой.

Хугацаатай хадгаламжийн данснаасаа хэрхэн зарлага гаргах вэ? Хаана хандах вэ?

Хугацаатай хадгаламжийн хугацааг цуцалсны дараа зарлага гаргах эрхтэй болох ба та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттой хандаж хадгаламжаа цуцлуулан зарлага гаргах боломжтой.

Хадгаламжийн дансаа аль салбарт хандаж хаах вэ?

Та хадгаламжийн дансаа хаалгах бол өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттой хандах хэрэгтэй.

Хадгаламжийн дансанд орлого хийхэд хэдэн хувийн шимтгэл авах вэ?

Хадгаламжийн дансанд бэлэн орлого тушаахад ямар нэгэн шимтгэлгүй. Харин хадгаламжийн дансанд шилжүүлгээр буюу бэлэн бусаар орлого ороход орлого хүлээн авч буй данснаас дараах байдлаар суутгана.

 

Төгрөг

Шимтгэлгүй

Ам.доллар

0.2%(min 0.01 USD)

Евро

0.3%(min 0.01 EUR)

Хятадын юань

0.1%(min 0.01 CNY)

Японы иен

Шимтгэлгүй

Хадгаламжийн дэвтрээ гээсэн бол хаанаас авах боломжтой вэ?

Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттой хандан авах боломжтой. Хадгаламжийн дэвтэр шинээр авахад 1000 төгрөг байдаг.

Хадгаламжийн хугацаа дууссан үед хугацаагаа хэрхэн сунгах вэ?

Та хадгаламжийн хугацаа дуусахад үргэлжлүүлэн сунгах, автомат сунгалтын үйлчилгээнд бүртгүүлэх хүсэлтээ өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттой хандан бүртгүүлэх боломжтой.

Мөн та TDB Online үйлчилгээнд бүртгэлтэй бол онлайн банкаараа эсвэл банканд бүртгэлтэй гар утсаараа банкны лавлах 1900-1977 утсаар холбогдон хадгаламжийнхаа хугацааг сунгах боломжтой.

Хэрэв та TDB Online үйлчилгээ ашиглах болон утсаар холбогдох боломжгүй бол банканд бүртгэлтэй цахим шуудан хаягаас лавлах info@tdbm.mn цахим шуудангийн хаягт хандан хүсэлт илгээн шийдвэрлүүлэх боломжтой.

Хадгаламжийн дансандаа хамтран эзэмшигч нэмээд тодорхойлолт авч болох уу

Болно. Хадгаламжийн дансандаа хамтран эзэмшигч нэмсэн өдрөөс 14 хоногийн дотор тодорхойлолт авах бол 50,000 төгрөгийн шимтгэлтэй байдаг. Харин 14 хоногоос дээш хугацаагаар хадгаламжийн дансаа хамтран эзэмшиж байгаа бол 4,000 төгрөгийн шимтгэлтэйгээр тодорхойлолт авч болно.

Хамтран эзэмшигчээ яаж хасуулах вэ?

Данс нээлгэсэн салбар, тооцооны төв дээр данс хамтран эзэмшигч бүх харилцагч хамтдаа хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл гадаад пасспорттой хандаж хамтран эзэмшигчээ хасуулах боломжтой.

Хадгаламжийн данснаасаа бэлнээр зарлага гаргахад хэдэн хувийн шимтгэл авах вэ?

Төгрөг, Ам.доллар, Евро, Юанийн хадгаламжийн данснаас бэлэн зарлага гаргахад шимтгэлгүй. Харин Иений хадгаламжийн данснаас бэлэн зарлага гаргахад үнийн дүнгээс 0.3 хувийн шимтгэлтэй байдаг.