Түгээмэл асуулт хариулт

Мост мони үйлчилгээний нууц үг, пин код блоклогдсон бол хаана хандах вэ?

Хэрэв та Мост Монид бүртгэлтэй нууц асуулт хариултаа мэдэж байгаа бол пин код, нууц үг сэргээх хэсгээр хандаж блокоо гаргах боломжтой. Эсвэл банканд бүртгэлтэй гар утасны дугаараас 1900-1977 утсаар болон бүртгэлтэй и-мэйл хаягаас info@tdbm.mn хаягт хандаж зайнаас блокоо гаргуулж болно. Дээрх хувилбаруудаас гадна салбарт өөрийн биеэр хандан Мост Мони үйлчилгээний блокоо гаргуулах боломжтой.

Мост мони үйлчилгээний нууц үгээ мартсан бол хэрхэн шинээр авах вэ?

Хэрэв та Мост Мони үйлчилгээний нууц үгээ мартсан бол үйлчилгээнд бүртгэлтэй нууц асуулт хариултаа ашиглан сэргээн авах боломжтой. Эсвэл банканд бүртгэлтэй и-мэйл хаягаас info@tdbm.mn хаягаар и-мэйл илгээн гараар маягт бөглөж бичиг баримтын хамт илгээснээр банкны ажилтнаар шинэ нууц үг үүсгүүлэн авах боломжтой. Мөн өөрт ойр салбарт бичиг баримттайгаа хандан шинэ нууц үг үүсгүүлэн авах боломжтой.

Мост мони үйлчилгээний пин кодоо мартсан бол хэрхэн шинээр авах вэ?

Хэрэв та Мост Мони үйлчилгээний пин кодоо мартсан бол үйлчилгээнд бүртгэлтэй нууц асуулт хариултаа ашиглан өөрөө сэргээн авах боломжтой.  Эсвэл банканд бүртгэлтэй и-мэйл хаягаас info@tdbm.mn хаягаар и-мэйл илгээн гараар маягт бөглөж бичиг баримтын хамт илгээснээр банкны ажилтнаар шинэ пин код үүсгүүлэн авах боломжтой. Эдгээрийн аль аль нь боломжгүй байвал дурын салбарт бичиг баримттайгаа хандан шинэ пин код үүсгүүлэн авна уу.

Мост монигоор банк хооронд хийсэн валютын гүйлгээ шууд орох уу?

Шууд орохгүй. Ажлын өдрүүдэд 15:30 цагаас өмнө хийгдсэн гүйлгээ 2-3 цагийн дараа орно. 15:30 цагаас хойш хийгдсэн гүйлгээ дараагийн ажлын өдөр орно.

Мост Мони аппликейшнийг гар утсан дээрээ яаж суулгуулах вэ?

Та PlayStore болон Appstore-с "Most Money" аппликейшн татаж суулгана уу.

Мостмонид бүртгэлтэй дугаараа хэрхэн солиулах вэ?

Та Мост Монид бүртгэлтэй гар утасны дугаараа шинэчлүүлэх бол дурын салбарт бичиг баримттайгаа хандаарай.

Тан код гэж юу?

Тан код гэдэг нь нэг удаа ашиглаад хүчингүй болдог 6 оронтой тоон илэрхийлэл бүхий нууц код бөгөөд Мост Мони аппликейшнд нэвтэрсний дараа үүсгэн авна. Энэхүү код нь 5 минутын хугацаанд хүчинтэй ба ХХБ-ны АТМ дээрээс картгүйгээр бэлэн мөнгө авах, банкны салбар дээр утасны дугаараар бэлэн зарлага хийх, пос дээр худалдан авалт хийх зэрэг тохиолдлуудад ашиглах боломжтой.

Тан кодоор хэрхэн бэлэн мөнгө авах вэ?

Та Мост Мони үйлчилгээ рүү нэвтэрч ороод тан код гэсэн хэсгээс нууц үг авах ба уг нууц үгээр манай банкны салбар болон АТМ-с картгүйгээр бэлэн мөнгө авч болно.

Мостмони үйлчилгээг ашиглан өдөрт хэдэн төгрөгийн гүйлгээ хийх боломжтой вэ?

Мост мони үйлчилгээ нь өдөрт 5 сая төгрөг хүртэл гүйлгээ хийх боломжтой. Хэрэв та хүсвэл банкны дурын салбарт хандан өдрийн гүйлгээний лимитийг 10 сая төгрөг хүртэл өсгөх боломжтой.

Мост мони ашиглан хэрхэн билл төлөх вэ?

Та Мост Мони үйлчилгээндээ нэвтрэн "Билл төлөлт" цэсээс төлбөр хийх үйлчилгээний төрлөө сонгон гүйлгээ хийх боломжтой ба и-баримт нь таны бүртгэлтэй и-мэйл хаягаар илгээгдэнэ.

Мостмони үйлчилгээг ашиглан хэрхэн нэгж худалдан авах вэ?

Та Мост Мони үйлчилгээндээ нэвтэрсний дараа "нэгж авах" цэсээс үүрэн телефоны оператор болон худалдан авах нэгжийн дүнгээ сонгож гүйлгээ хийх боломжтой.

Мостмони үйлчилгээний хугацаагаа хэрхэн сунгах вэ?

Та Мост Монид нэвтрэн ороод “тохиргоо” цэсээс эрхийн хугацаа сунгах сонголтыг сонгосноор эрхийн хугацааг сунгах боломжтой.