Түгээмэл асуулт хариулт

Ямар аппликешнүүдийг ашиглаж болох вэ?

TDB Online, Мост Мони, Хаан банк, Төрийн банк, Хас банкны аппликейшнаар уншуулах боломжтой байна. Эдгээр аппликейшны аль нэг таны утсанд байгаа бол өөр нэмэлт аппликейшн суулгах шаардлагагүй.

Энэ үйлчилгээнд зөвхөн иргэд бүртгүүлэх үү, байгууллагын данс холбох боломжтой юу?

Иргэн, байгууллагын аль алиныг бүртгүүлэх боломжтой.

tdbpay үйлчилгээнд худалдаа үйлчилгээ эрхэлдэг хувь хүн бүртгүүлэхэд ямар баримт бүрдүүлэх вэ?

Манай байгууллага танай банкинд дансгүй, шинээр данс нээж бүртгүүлвэл ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

  1. Байгууллагын дүрэм, байгууллагын гэрчилгээ;
  2. Байгууллагын тамга, гарын үсэг /наториатоор батлуулах/;
  3. Байгууллагын гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр иргэний үнэмлэх;
  4. Банкнаас холбогдох маягт бөглүүлэх, гэрээ хийх.

TDB Pay үйлчилгээнд бүртгүүлэхэд сарын орлого нотлох болон сарын дундаж гүйлгээ шаарддаг уу?

Энэ үйлчилгээнд бүртгүүлэхэд сарын гүйлгээний дүн заасан шаардлага тавигдахгүй тул та хүссэн үедээ бүртгүүлээрэй.

Худалдан авагч маань өөр банкны аппликейшнаар уншуулах гээд оролдоод болохгүй байна.

Тухайн банкны аппликейшнийг шинэчлээгүй тохиолдолд уншихгүй байгаа тул та худалдан авагчдаа аппликейшнаа шинэчлэхийг зөвлөнө үү.

Манай худалдагч солигдвол би яах ёстой вэ?

Төлбөр хүлээн авах данс нь таны данс байгаа бол та санаа зовох зүйлгүй. Харин худалдагчийн утсанд төлбөр хийгдсэн талаар мессэж хүргэгддэг тул утасны дугаарыг солиулах хэрэгтэй. Үүний тулд банкны салбарт хандах, банкны лавлах төвийн 1900-1977 утсаар холбогдох боломжтой. Хэрэв төлбөр хүлээн авах данс нь худалдагчийн данс байгаа бол та банканд хандаж шинээр QR наалт авах шаардлагатай.

TDB Pay үйлчилгээнд бүртгүүлсэн утас маань (худалдан авагчийн утас) заавал интернэтэд ордог байх ёстой юу?

Таны дансанд мөнгө орсон талаар мессеж мэдэгдэл ирэх тул та заавал 3G, 4G болон бусад интернэт сүлжээтэй байх шаардлагагүй. Харин худалдан авагч төлбөрөө утасны аппликейшн ашиглаж хийж байгаа тул интернэтэд холбогдсон байна.

Энэ үйлчилгээнд бүртгүүлээд олсон орлогод татвар ногдуулах уу?

Таны дансанд банкнаас хүү тооцож олгосон тохиолдолд хүүгийн орлогын 10%‐тай тэнцэх дүнгээр орлогын татвар төлөгдөнө. Нийт олсон орлогод татвар ногдуулах үүргийг банк хүлээхгүй тул таны дансанд хуримтлагдсан орлогод ямар нэгэн татвар ногдохгүй болно.

Баримтгүй учраас элдэв маргаан үүсэх үү?

Танд мессэж мэдэгдэл очих тул та төлбөрөө бүрэн хүлээн авснаа баталгаажуулсны дараа бараа, бүтээгдэхүүнээ худалдан авагчид өгч явуулах нь зүйтэй. Хэрвээ бараа, бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаагүй, эсвэл солиулах, хэмжээ нь багадсан томдсон гэсэн асуудал үүсвэл та худалдан авагчтай тохиролцоод данснаасаа өөрөө буцаах гүйлгээг хийж өгөх нь тохиромжтой.

TDB Pay наалт маань муудаж хуучрах, алга болох тохиолдолд яах вэ?

Банкнаас шинэ наалтыг үнэ төлбөргүйгээр олгох бөгөөд та 1900-1977 дугаараар холбогдож, дуудлага өгөх боломжтой. QR кодын ард таны данс байгаа тул гуравдагч этгээд буруугаар ашиглах боломжгүй юм.

Мобайл банкнаас ялгарах давуу тал нь юу вэ?

Дансны дугаар андуурах, буруу зөрүү бичих асуудлыг арилгаж өгснөөрөө давуу талтай. Мөн үнийн дүнгээс үл хамааран таны утсанд мессэж мэдэгдэл илгээгдэнэ.

Худалдан авагч маань шимтгэл төлж байгаа юу?

Мөнгө хүлээн авагч буюу таны хувьд шимтгэл төлөхгүй.

Танайд ам.долларын данстай түүнийгээ холбуулж болох болов уу?

Төлбөр тооцоо төгрөгөөр хийгдэх тул ханшийн алдагдал үүсэхээс сэргийлж, төгрөгийн данс нээлгэн холбуулах нь танд ашигтай. Данс нээх, карт захиалах, TDB Online үйлчилгээнд холбоход шимтгэлгүй болно.

Гүйлгээнд дүнгийн хязгаарлалт байгаа юу?

ХХБ‐ны данснаас шилжүүлэхэд дүнгийн хязгаарлалт байхгүй (TDB Online үйлчилгээний хувьд өдрийн лимит 10.0 сая ‐ 50.0 сая, Мост Мони үйлчилгээний хувьд нэг удаагийн гүйлгээний лимит 2.0 сая төгрөг, өдрийн лимит 5.0 – 10.0 сая төгрөг байна). Бусад банкнаас орж ирэх гүйлгээнд 1.0 сая төгрөгийн гүйлгээ тэр даруйдаа орж ирэх бөгөөд түүнээс давсан дүнд 2‐3 цагийн хүлээлттэй (16:00 цагаас хойш бол дараачийн ажлын өдөр дансанд орж ирнэ).

Үйлчилгээний хэд хэдэн цэгтэй бол 1 QR код авах уу, эсвэл олныг авах уу?

Үйлчилгээний цэг бүрдээ QR код авна, бүртгүүлэх данс нь нэг, эсвэл тусдаа байхыг таны сонголтоор тохируулах боломжтой.

Ямар нэгэн байдлаар гүйлгээний дүнгээ буруу оруулвал банкаар буцаалт хийлгэх боломжтой юу?

Банкаар буцаалт хийлгэх боломжгүй байгаа тул худалдагч, худалдан авагч хоорондоо тохиролцон дансаар шилжүүлэг хийх, эсвэл бэлэн мөнгөөр буцаах боломжтой.

Орлогын мэдээлэл мессэж мэдэгдлээр ирэхгүй бол яах вэ?

Мессэж мэдэгдэл 10‐15 секундийн хугацаанд хүргэгдэх тохиргоотой боловч сүлжээний саатал, үүрэн операторын үйл ажиллагаанаас шалтгаалан утсанд очихгүй бол шилжүүлэгчийн данснаас хасагдсан эсэх, таны данс руу зааж хасагдсан эсэхийг шалгаж баталгаажуулах боломжтой.

Энэ үйлчилгээнд тусгай нууцлал байгаа юу?

Үйлчилгээ маань гар утасны аппликейшнд суурилж байгаа тул тухайн гар утас болон аппликейшнд нэвтрэхэд хэрэглэдэг нууцлал (хурууны хээ, нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үг зэрэг)‐ын хүрээнд нууцлал нь үйлчилнэ

Бусад банкны QR кодыг танай банкны аппликейшнаар уншуулж болох уу?

Боломжтой.

Дуудлага өгч бүртгүүлэх боломжтой юу?

Та манай лавлах төвийн 1900-1977 утсаар холбогдож, салбарт хүсэлтээ хуваарилуулах боломжтой. Бид ажлын 3 хоногт очиж үйлчилгээ үзүүлнэ. Та бичиг баримтаа бүрдүүлэн бүртгүүлэх бэлэн байдлыг хангасан байна уу.