МЭДЭГДЭЛ
Монгол улсын хөрөнгийн зах зээлийн үнэт цаасны арилжааг идэвхжүүлэх, хөрвөх чадварыг дээшлүүлж, дэд бүтцийн байгууллагуудын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, хоорондын уялдааг сайжруулах зорилгоор “ҮНЭТ ЦААСНЫ ДАРАА ТӨЛБӨР ТООЦООНЫ Т+2 ГОРИМ, ТӨЛБӨРИЙН ЭСРЭГ НИЙЛҮҮЛЭЛТ” зарчмыг 2020 оны 3 сарын 31-ний өдрөөc эхлэн нэвтрүүлэх шийдвэрийг Санхүүгийн Зохицуулах Хороо гаргасан билээ.
Энэхүү үнэт цаасны төлбөр тооцооны шинэ горимд шилжсэнээр харилцагчид анхдагч зах зээлийн арилжаанд оролцохдоо ашигладаг “Арилжааны төлбөр тооцоо ХХК-ийн данс” болон хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцохдоо ашигладаг “Клирингийн төлбөр тооцооны дундын данс”-уудыг цаашид ашиглахгүй болох бөгөөд арилжаандаа зөвхөн үнэт цаасны компанийн “ХАРИЛЦАГЧИЙН НОМИНАЛ ДАНС” болох 499303886 тоот дансаар дамжуулан оролцох юм.
Иймд, Эрхэм харилцагч та бүхэн 2020 оны 3 сарын 31-ний өдрөөс эхлэн үнэт цаасны арилжаанд оролцохдоо дээрх данснуудын үлдэгдлээ татан авч, харилцагчийн номинал дансанд мөнгөн хөрөнгөө байршуулан арилжаандаа оролцоно уу!
Харилцагчийн номинал дансанд мөнгө шилжүүлэх заавар |
|
Хүлээн авагч банк |
Худалдаа хөгжлийн банк |
Дансны дугаар |
499303886 |
Хүлээн авагчийн нэр |
Ти Ди Би Капитал ҮЦК |
Гүйлгээний утга |
Регистрийн Дугаар, 9900****/брокер данс/, утасны дугаар |
Хэрэв харилцагчийн номинал дансанд мөнгөө байршуулаагүй бол үнэт цаасны худалдан авах захиалга өгөх боломжгүйг анхаарна уу!
Хамтын ажиллагаанд талархсан
“Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК