Харилцагч:
- Зөвхөн дансны мэдээлэл харах эрхтэй.
- Нэг удаагийн гүйлгээний лимит: 1 сая төгрөг
- Өдрийн гүйлгээний лимит: 3 сая төгрөг
- Хуучин дансны мэдээлэл харах боломжгүй
Шинэ харилцагч:
- Зөвхөн дансны мэдээлэл харах эрхтэй.
ОТР аппликейшн нь нэг удаагийн нууц үг үүсгэгч аппликейшн бөгөөд TDB Online плас үйлчилгээгээр 5 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ хийх үед ашиглагддаг. Гүйлгээ хийх үед ОТР Мобайл гэж гарч ирсэн талбар дээр гар утсан дээр суулгасан ОТР аппликейшнаасаа гүйлгээ хийх нууц үг үүсгэж авна. ОТР-д нэг удаа үүсгэгдэж буй нууц үг нь 36 секундийн хугацаатай.
Хэрэв сериал дугаараа мартсан бол банканд бүртгэлтэй утас болон и-мэйл хаягаас 1800-19977 дугаар холбогдох, info@tdbm.mn хаягт и-мэйл илгээн авах боломжтой. Идэвхжүүлэх кодоо мартсан бол TDBO руу нэвтрэн Харилцагчийн булан хэсэгт хандаж OTP идэвхжүүлэх код илгээх сонгон и-мэйл болон бүртгэлтэй утасны дугаарт OTP идэвхжүүлэх код авах боломжтой.
Та банканд бүртгэлтэй утас болон и-мэйл хаягаар 1900-1977 болон /70161988 гадаадаас/ info@tdbm.mn хаягаар холбогдон нууц үгний блокоо гаргуулах боломжтой.
Мөн өөрийн бичиг баримттайгаа манай банкны дурын салбарт хандаж болно. Мөн харилцагч та "Нууц үгийн блок гаргах" гэсэн товч дээр дарж хувийн мэдээллээ оруулан бүртгэлтэй и-мэйлд тань идэвхжүүлэх код илгээгдэнэ. Уг кодыг идэвхжүүлэх код хэсэгт оруулж блокоо гаргах боломжтой.
Та TDB Online үйлчилгээний нэвтрэх нууц үгээ мартсан бол "нууц үг шинээр үүсгэх" хэсэгт хандан сэргээн авах боломжтой. Үүний тулд хэрэглэгчийн нэр хэсэгт нэвтрэх нэрээ оруулаад, үйлчилгээнд бүртгэлтэй и-мэйл хаяг болон зурган кодыг оруулаад "үргэлжлүүлэх" товчийг дарна уу.
Дараа нь тухайн цонхоо хаалгүйгээр и-мэйл хаягаар ирсэн идэвхжүүлэх код 6 оронтой тоог оруулан "Сэргээх" товчийг дарснаар таны бүртгэлтэй гар утсанд шинэ нууц үг илгээгдэх болно. Мөн өөрт ойр байрлах салбарт хүчинтэй бичиг баримттай очин сэргээн авах боломжтой.
Та TDB Online үйлчилгээний эрхээ сунгахын тулд сунгах хугацаагаа сонгож үргэлжлүүлэх товчийг дарснаар нэвтрэх нууц үгээ оруулах талбар гарч ирнэ. Сунгалт хийхэд ямар нэгэн шимтгэлгүй бөгөөд нэвтрэх "нууц үг" талбарт нэвтрэх нууц үгээ оруулснаар таны үйлчилгээний эрх сунгагдах болно.
Мөн өөрт ойр байрлах салбарт хүчинтэй бичиг баримттай очин эрхийн хугацааг сунгуулах боломжтой.
TDB Online үйлчилгээ нь дараах 4 төрлийн багцын сонголттой.
Таныг гүйлгээ хийхэд "Танд энэ үйлдлийг хийх эрх олгогдоогүй байна" гэсэн алдаа гарч байгаа бол та гүйлгээний эрхгүй буюу TDB Online Info багц ашиглаж байна гэсэн үг юм. Тиймээс та гүйлгээ хийх эрхтэй бусад багцуудаас сонгон өөрт ойр байрлах салбарт хандаж бүртгүүлнэ үү.
Васко төхөөрөмж нь огт асахгүй, тоо өөрчлөгдөхгүй, алдаатай гарж ирэх болон тоо нь бүдэг харагдаж байгаа бол та өөрт ойрхон байрлах дурын салбарт хандах бөгөөд тухайн төхөөрөмжийг шалгасны дараа танд эргэн хариу мэдэгдэнэ.
Та манай банкны төв лавлах утас 1900-1977 /гадаадаас 70161988/ дугаарт болон бүртгэлтэй и-мэйл хаягаар info@tdbm.mn хаягт хандан мэдээллээ шалгуулж зөвлөгөө авна уу.
Та ТиДиБи Онлайн үйлчилгээний “Бэлэн мөнгө авах ” цэсээр нэвтэрч гүйлгээний дүн оруулан гарсан QR кодоо АТМ дээрх бэлэн мөнгө хүлээн авах хэсгийн дээд талд байршуулснаар хүлээн авах боломжтой байна.
Шинээр билл төлбөр бүртгэхдээ “Нүүр – Төлбөр” цэсэд хандан “Билл бүртгэх” товчийг дарснаар билл төлбөрүүдээс сонгон харгалзах мэдээллийг оруулна. Ингэснээр Таны билл төлбөр бүртгэгдэж “Бүртгэсэн билл төлбөр”-ийн жагсаалтад нэмэгдэнэ. “Бүртгэсэн билл төлбөр” цэсээс өөрийн төлөх билл төлбөрийг сонгон гүйлгээний дүн, шилжүүлэх дансыг сонгож “Үргэлжлүүлэх” товчийг дарснаар таны билл төлбөр төлөгдөж и-баримт нь таны бүртгэлтэй и-мэйл хаягаар илгээгдэнэ.
Та ТиДиБи Онлайн үйлчилгээний “Нүүр – Төлбөр - Нэгж цэнэглэх” цэсэд нэвтэрч Мобиком, Юнител, Скайтел, Жи-мобайл операторуудын аль нэгийг сонгоно. Нэгжийн төрөл, утасны дугаар, төлбөр төлөх данс, гүйлгээний утгыг оруулж мэдээллүүдийг шалган төлбөр хийгдэнэ.